tag:blogger.com,1999:blog-53652301808942846862024-03-13T08:06:21.851-07:00Дорно зүгт өвс болно...Цэцэн Ли Байг бүүвэйлсэн дорно миний төрөлх нутаг
Цэвцгэр үүлс мандуулсан сар миний ганган бүрх
Сүмүүн өвс найгуулсан намар миний нимгэн цув
Хүмүүн биеийг ганхуулсан хорвоо миний алтан завиа...Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.comBlogger38125tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-46369978005237331222011-12-06T05:19:00.000-08:002011-12-06T05:23:02.324-08:00THE SKYBLUE OCEAN
(from The Book of India)<?xml:namespace prefix = o ns = "urn:schemas-microsoft-com:office:office" /><o:p></o:p>

<o:p></o:p>

How can I forget your skyblue ocean?<o:p></o:p>

How can I forget the silent and beauteous Buddha?<o:p></o:p>

How can I forget the eyes of melancholy stones?<o:p></o:p>

How can I forget the unshod Tamils?<o:p></o:p>

How can I forget a temple with a golden roof?<o:p></o:p>

How can I forget the love of small children, holding out their hands?<o:p></o:p>

How can I forget the girls with their callouses and shining eyes?<o:p></o:p>

How can I forget sneaking a look at their naked breasts?<o:p></o:p>

How can I forget what I saw in the raging velvet of the blue ocean?<o:p></o:p>

How can I forget the huge white elephants, their legs in chains?<o:p></o:p>

How can I forget enjoying the milk from split coconuts?<o:p></o:p>

How can I forget a life in the glance of a single elder sister?<o:p></o:p>

How can I forget the skyblue ocean?<o:p></o:p>

How can I forget the fishing boats, fading away into white?<o:p></o:p>

How can I forget the thought of spending my life with them in song?<o:p></o:p>

How can I forget pouring water by the round moon, o goddess, yearning to reach you?<o:p></o:p>

<o:p></o:p>
Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-21958867867829886772011-07-26T08:06:00.000-07:002011-10-10T09:04:55.190-07:00Бичиж, туурвисаар л өөрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа

-Гадаа хавар болоод сайхан байна. Хvн амьтны сэтгэл тэнийсэн энэ улиралд таны уран бvтээл ундардаг уу, Аль эсвэл арай єєр vv?
-Дєрвєн цаг гэдэг байгалийн vзэсгэлэнтэй энэ шилтгээг хvмvvн бидний vнэт хєдєлгvvр гэж боддог. Тэр дундаа хавар миний хувьд “дотоод дуун алдалт”-ын улирал байдаг юм. Хаврын намирсан зєєлєн єд¬рvvдэд дотооддоо бодол бодох л сайхан байдаг даа. Би яруу найргийн ертєнцийн хаалгыг татаад 20 дахь хавартайгаа учирлаа. Тийм болохоор урьд урьдынхаас илvv анир гvмхэн суух хавар юм шиг л санагдаж байна.
-20 жилийн ємнєх дэвэргэн vеэ эргээд нэг дурсвал?-Залуу vеэ эргээд санахаар цаг хугацаа ямар богино, амархан єнгєрдєг юм бэ гэж єєрийн эрхгvй боддог. Миний бvсгvй хvний тухай єгvvлсэн шvлэг гуниглангуй єнгє аястай байдаг. Надад тэр тусмаа эрэгтэй хvний зvрхэнд бvсгvй хvний гоо vзэсгэлэн євдєлт єгч чаддаг гэж боддог. Гэхдээ тэр vед бvр илvv шvv дээ. Товчхондоо ийм л байна даа.
-Яруу найрагч Ц.Бавуудоржийн дотоод сэтгэлд яг одоо ямар шинэ санаа, бодол лугшиж байна?
-Шинэ хуучны ялгааг нь сайн мэдрэхгvй байна. Ямар ч байсан Бавуудорж гэдэг нєхєр vнэн дvр, мєн чанараараа болор шиг гэрэлтэж байна даа. Vvнээс илvv шилдэг дvр тєрх, шидтэй санаа оноо надад хэрэггvй. Тус ч болохгvй гэдгийг зєн билэгтэй мэдэрч сууна.
-Утга зохиолын ертєнцєд 20 жилийг vдэж. Энэ хугацаанд таны vнэн дvр, мєн чанар ганхаж байв уу?-Vгvй ээ. Цаашид ч ганхахгvй л гэж боддог. Туулсан замаа эргэн хараад дахиад зvтгэх хангалттай цаг хугацаа, орон зай байгааг мэдрэх бас сайхан л байна. Анхны шvлгээ тэрлэснээс хойшх мэдрэмжээрээ бvтээсэн хэдэн ном минь энэ хугацааны vнэ цэнийг тодорхойлох болов уу. 8-9 ном бий. Мєн англи,испани хэл дээр гурван ч ном минь орчуулагджээ. Энэ бvхнээс харахад дэлхийн хvн тєрєлхтєнтэй холбогдох мєнгєлєг утасны vзvvрийг сvвлээд авч амжсан ч юм шиг санагддаг шvv.
-Энэ жилийн “Болор цом” наадмын шvvгчээр ажилласан. Энэ наадмын чанар чансааг муулж ярих хvн болон байна?-“Болор цом” яахав дээ. Утга соёлын нэг багахан чуулган шvv дээ. Иймэрхvv яруу найргийн чуулган байж байхад илvvдэхгvй л болов уу. Элдэв яриа хєєрєє гардаг л юм. Тийм ярианд чихээ дэвсээд явах биш. Надад мэдэх юм алга. Одоо бид “Монгол” гэсэн тодотголтой бvхнээ алдаж асгаж явна даа. Энэ цаг vед яруу найргаар амьсгалаад сэтгэлээ ариусгахдаа дургvйцдэг юмаа гэхэд ядаж тэр наадмаар уран тансаг монгол хэлээ сэргээгээд сонсчихдог байг л дээ. Єнєєдрийн монголчууд эх хэлээ таг мартсан байхаасаа ч сийхгvй салан задгай явна шvv дээ. Тийм болохоор “Болор цом”-д нэг их санаа зовоод яах вэ. Тэгснээс тєрсєн нутгийнхаа бор толгодыг хятадуудад хvрздvvлчихгvй юм сан гэдэгт л санаагаа зовоох хэрэгтэй шvv дээ.
-Та “Болор цом”-ын тайзнаа шvлгээ сойх уу?-Уншилгvй яахав. Сэтгэлээсээ бичсэн шvлгийг минь таашаан хvлээж суудаг уншигчид цєєнгvй бий шvv. Тэднийхээ хvлээлтийн орон зайд шvлгэн цэцгээ шидэхгvй бол юм болох вэ. Уншигчид миний уран бvтээлээс Отгонтэнгэрийн арцаар ариулсан юм шиг ариусдаг, вансэмбэрvv цэцгийн vр шиг цэцэглэж чаддаг юм шvv. Яруу найргийн нандин авьяас мэдрэмжийг эртэй сайндаа би єєртєє бий болгоогvй. Монголын хєх тэнгэр, нар сарны надад єгсєн бэлэг. Тийм болохоор энэ чавхдасыг хєглєн дуугаргасаар байх “зарлиг” зvрхний минь гvнээс ундардаг гэх vv дээ. Бичиж, туурвисаар байгаад л єєрт оногдсон цаг хугацааныхаа хаалгыг хаана даа.
-Амар амгалангийн ай цуурай бол таны нэрийн хуудас. Бас “Монголын их амар амгалан” гэсэн шvлэг тань байдаг. Яг одоо та амар амгалан бодож сэтгэж чадаж байна уу?-Монголчуудын нэгэн гайхамшигт чанар бол бэлгэдэл. Бэлгэдлээр орчлон хорвоогийнхоо харыг цайруулж, єргєсийг зєєллєж, харцыг номхруулж ирсэн. Магадгvй нvvдэлчин ард тvмэнд л оногдсон тэнгэр хурмастын хувь байх гэж боддог юм. Миний “Монголын их амар амгалан” шvлэг бол энэхvv монгол бэлгэдлийн vр уурхайг хадгалсан тийм л шvлэг шиг санагддаг. Ийм шvлгийг надад илгээсэн тэр цаг хугацаанд би бишрэн мєргємєєр санагддаг шvv. Амар амгалан гэдэг vнэ цэнэтэй зvйл. Монгол ч гэлтгvй дэлхий ертєнц маань уурссан арслангийн зулзага шиг л тєсєєлєгдєх юм байна шvv дээ. Гэхдээ би амар амгалангийн тухай хvvрнэсэн шvлгэндээ их хайртай. Иймэрхvv таалалтай яваа хvн чинь амар амгалан амьдралгvй яахав ээ, тийм vv.
-Яруу найрагчид хааяа хааяахан зоригоо чангалсан байгаа харагддаг. Таны хувьд шvлэг зохиох гэж сархад хvртэж байв уу?
-Сархад хvртэх соёлтой арга хэлбэрийг эзэмшсэн гэж зохиолч, найрагч нєхдєє хvндэлдэг юм. Тэднийхээ нэг нь гэж єєрийгєє бас дєвийлгєж бодно. Гэхдээ онгодоо оруулах гэж сархад хvртдэг гэх хуучны vгийг зєвшєєрдєггvй. Миний хувьд хамгийн цэвэр тунгалаг, хамгийн гэрэлтсэн vедээ л шvлгийн санаа оноог цулбуурдаж авдаг даа.
-Одоо хvн бvхэн л улс тєр яриад байна. Яруу найрагчид ч гэсэн тэгэх ёстой юу. Уран бvтээлээ ч гэсэн тэр зvгт хандуулах ёстой юм болов уу?-Уран бvтээлчид тэр дундаа vе vеийн зохиолч, яруу найрагчид ямагт энэ эх орны тархи нь ,зvрх нь, алгадах алга нь, тосоод энхрийлэх гар нь болсоор ирсэн. Одоо ч тийм байгаа гэдэгт эргэлзэхгvй байна. Тийм болохоор улс тєр, соёл тvvх гэдэг зvйлийг салгаж ойлгох боломж байхгvй гэж боддог. Иймээс зохиолч найрагч бvхэн улс тєрч, эх оронч байхгvй бол болохгvй.
-Тэгэхээр сайхан сайхан, хэцvv бэрхийн аль алингаар нь л дуугардаг хvмvvс байх нь ээ?
-Уран бvтээлчдийг зєвхєн дотоод ертєнцдєє амьдардаг хувьчхан амьтас мэтээр єнгєц харж болохгvй л дээ. Ухаандаа эх орны торгон хил хязгаарыг цэрэг эрс буу бариад манадаг бол бичиг номын ажил эрхэлдэг бид vзгээ бариад vндэснийхээ хэл соёл, билиг оюуны хил хязгаарыг манаж тусгаар тогтнолын тєлєєнєє цаг агшин болгонд сэрэмж алдахгvй зогсож байх жишээтэй л юм л даа.
-Сvvлийн vед таниас бухимдалтай шvлэг гарч байна уу. Аль эсвэл гэгээлэг vv?-Надад заяасан мэдрэмж бол уянгын аястай, дорнын агуулгатай vндсэн хєг аялгуутай юм шиг санагддаг юм. Энэ хорин жилээ эргээд чагнахад бухимдлаа уран бvтээлээсээ ямагт ангид байлгаж ирсэн. Шvлгээр илэрхийлэх боломж миний хувьд хязгаарлагдмал байдаг гэх vv дээ. Харин ч гэгээлэг єнгєєр харж, намуухан аязад хувиргаж л хорвоогоо энэрэх байх даа.
-Яруу найрагчид жаахан нас тогтоод ирэхээрээ vргэлжилсэн vгийн зохиол руу ордог шиг санагддаг. Таны хувьд тийм цаг хугацаа арай болоогvй л байх даа?-Уран бvтээлч бvхэнд єгєгдєн байгалийн мэдрэмж авьяас цар нь янз янз байдаг биз. Миний хувьд бол яруу найргийн энэ ертєнцєд уянгын шvлгээр хаалгыг нь тогшиж, орж ирсэн. Гарахдаа ч тийм л бvтээлээр хаалгыг нь хааж цvvлээд чимээгvйхэн гарах ёстой хvн гэж боддог юм. Тэгэхээр яруу найрагт vнэнч байх гэсэн ийм л их єндєр найдвар тавьдаг хvн дээ би.Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-27675405668058639092011-01-13T21:04:00.001-08:002011-01-13T21:07:21.931-08:00Бөхөн шарын нуруу
<object height="300" width="400"><param name="movie" value="http://www.youtube.com/v/Deegqsh8d10?fs=1&hl=ko_KR"><param name="allowFullScreen" value="true"><param name="allowscriptaccess" value="always"><embed src="http://www.youtube.com/v/Deegqsh8d10?fs=1&hl=ko_KR" type="application/x-shockwave-flash" allowscriptaccess="always" allowfullscreen="true" width="400" height="300"></embed></object>

АЯ: Т.Сэр-Од

ҮГ: Ц.БАВУУДОРЖ

ДУУЧИН: Ц.ТҮВШИНТӨГС

Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-67243241007793606202011-01-13T20:45:00.000-08:002011-01-13T20:46:36.856-08:00Асар тэнгэрийн хаалган дээрАсар тэнгэрийн хаалган дээр
Алтан дэнлүү бариад
Алтан тэр л дэнлүүний гэрэлд үзвэл
Өндөр цагаан үүл хөлөглөсөн
Өвгөд ирж байна
Сүүний үнэр нь ч арилаагүй хөөрхөн амьтан
Сүн далайг гатлан мөлхсөөр ирж байна
Тоолж уншсан тарнийнхаа чадлаар
Тохойн чинээхэн болж биеээ хураасан хувраг хүн
Завилаагаараа ниссээр ирж л байна
Асар тэнгэрийн хаалга
Аяаар зөөлөн савж л байна
Хорин нэгэн хүүхэн бурханд хөтлүүлсэн
Хосгүй тунгалаг нүдтэн ирж байна
Алаг замилангаас хагацсан ч гуниггүй
Ариун гэнэн сэтгэлтэн
Цэлийтэл хаалгыг нээчихээд гайхшран зогсож л байна
Ээжийнхээ өмнөөс ирсэн үр
Үрийнхээ өмнөөс ирсэн ээж
Өндөр гэгч нь санаа алдаад орж л явна
Асар тэнгэрийн хаалга
Аяаар зөөлөн савж л байна
Аяаар зөөлөн савах тэр л хаалга чихрах бүртээ
Амьдын улаан бөмбөрцөгний
Амьсгалын тоог хулгайлж байна
Мөнх бусын алтан мөнгөн загас
Түүний дотор
Мөнх юм шиг
Дураар амгалан цэнгэж л байна
Асар тэнгэрийн хаалган дээр
Алтан дэнлүү барихад...Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-42029300270490149642011-01-08T01:42:00.000-08:002011-01-13T20:50:42.112-08:00Гэтлэхгүйн цэнхэр хязгаарЭнэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Эсгий үнэг намайг нулимстай дагадаг
Хүрэл тарнис нулимстай дагадаг
Хөх хөх аргалын гал нулимстай дагадаг
Тооно дээрх сарны туулай намайг нулимстай дагадаг
Тогоотой сүү нулимстай дагадаг
Гүргэмийн үнэр намайг нулимстай дагадаг
Гүйж яваа адуу хүртэл нулимстай дагадаг
Нүүдэлчний цариг нулимстай дагадаг
Нүдний нулимс дагадаг
Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Амар амгалан намайг нулимстай дагадаг
Авдрын арслан нулимстай дагадаг
Бор газар намайг нулимстай дагадаг
Бор цус минь нулимстай дагадаг
Хөхрөгч намайг нулимстай дагадаг
Хөх өвсөн дээр дугуйлсан
Хана намайг нулимстай дагадаг
Энэ цэнхэр дорноос цааш би явахгүй
Энэ миний мөхдөлгүйн цэнхэр асар
Энэ цэнхэр тэнгэрээс цааш би явахгүй
Энэ миний гэтлэхгүйн цэнхэр хязгаар аа...Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-54766687481916801902011-01-08T01:40:00.000-08:002011-01-08T01:42:46.053-08:00Mонголын яруу найрагч дэлхийн шагнал хvртжээ.

Дэлхийн яруу найргийн ХХХ их хурал саяхан Тайвань улсад болсон билээ. Дэлхийн 40-д орны 500-гаад яруу найрагч
оролцсон тус их чуулганы хаалтын ёслол үзэсгэлэнт Номхон далайн хөвөөн дэхь Хуйлан хотын Буяныг дэлгэрүүлэгч уулын Соёлын төвд болсон гэнэ. Тус ёслол дээр Дэлхийн урлаг соёлын академи, Дэлхийн яруу найргийн их хурлын ерөнхийлөгч Францын яруу найрагч, доктор Маурус Янг Монголын яруу найрагч Ц.Бавуудоржид “Гарамгай яруу найраг бүтээсний төлөө” /For poetic excellent/ алтан медаль, диплом гардуулж баяр хүргэсэн байна. Ц.Бавуудорж сүүлийн таван жил Дэлхийн яруу найргийн их чуулганд оролцож, бүтээлээ танилцуулж буй аж. Яруу найрагч Ц.Бавуудоржийн “A very big white elephant”, “When humans become grass”, “Eastern poems” зэрэг номууд нь англи хэл дээр “Un ojo en la palma de mi mano” ном нь испани хэл дээр орчуулагдсан юм. Ц.Бавуудоржийн шүлгүүд Харвардын их сургуулиас эрхлэн гаргадаг “The Harbard Advocete” сэтгүүл, “Орчин үеийн Азийн яруу найраг”, “The best American poetry” зэрэг дэлхийн нэр хүндтэй нөлөө бүхий сэтгүүл, антологит олонтаа хэвлэгдсэн.Дэлхийн урлаг соёлын академиас хүн төрөлхтний яруу найрагт шинэ залуу, онцгой яруу найргийг олж илрүүлэх хөтөлбөрийг дэвшүүлж байсан бол өдгөө авъяаслаг, ирээдүйтэй яруу найрагчаар Монголын яруу найрагч Ц.Бавуудорж, Хятадын яруу найрагч Вэй Та, Унгарын яруу найрагч Иштван Турци зэрэг таван яруу найрагчийг нэрлэжээ.Ийнхүү Отгонтэнгэрийн хүү Ц.Бавуудоржийн яруу найраг дэлхийн сонорыг мялааж Монголын яруу найргийн шинэ залуу үеийнхний дуу хоолойг дуурсгаж эхэлснийг энэ шагнал илтгэн харууллаа.

Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-23754300385522116152011-01-08T01:39:00.002-08:002011-01-08T01:40:13.968-08:00УянгаХэзээ эртэд намайг догдлуусан
Алтан шаргал намар
Борооны үнэртэйгээ
Борог өвстэйгээ
Цагаан манантайгаа
Цангинасан ододтойгоо
Дахиад ирэх чинь..
Санамаар харц олныг үдэж
Сайхан сар олныг өнгөрөөсөн ч
Тэгж навчис нь улаарсан
Тэр намар шиг нь хэзээ л билээ
Ягаахан сараа тэргүүн дээр минь духдуулж
Цагаахан шүхрээ дээр минь дэлгэжээ
Энэ гоёмсог намар..
Тэгэвч биБолорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-72157362346704588462011-01-08T01:39:00.001-08:002011-01-08T01:39:48.705-08:00Санаж явсан чамтайЯгаан цув, задгай тавьсан үс чинь
Мөнөөх л янзаараа
Ялдам сарны дор дэрвэлзсэн
Харц чинь хэвээрээ... Гэвч
Зүүн талд чинь чиний зүр шиг дагасан
Тэр залуу харин
Надтай огтхон ч төсгүй юм
Зүрх нь бас тийм л байгаа даа
Тийм сайхан сар
Тэр гайхам дарсыг
Мартаж чахин чадаав...
Тэгэхдээ бүр миний
Догдлонгуй халуун тэврэлттэй шүү.Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-21769046966100649502011-01-08T01:38:00.000-08:002011-01-08T01:39:13.728-08:00Мөнгөн гэгээвчээрСарнаас бусдад нээгээгүй
Болор сав минь бэхнийх
Самбайт овоон дээр цайраагүй
Хүлгийн тэргүүн минь шүлгийнх
Бурхдын шүншигт дутаагүй
Хөх арц минь Цастынх
Бусдын өвөрт өсгөөгүй
Гал араншин минь цусных
Замын догшдод булаалгаагүй
Бурханч совин минь тэнгэрийнх
Замбутивийн зовлонд дасгаагүй
Танхи билэг минь идрийнх
Орчлонгийн хүслээр задраагүй
Гуа цэцэг минь тарнийнх
Одоо л харин шилтгээний минь
Мөнгөн гэгээвчээр сэтгэл минь...Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-66484145579290315142010-10-09T02:21:00.000-07:002010-10-09T02:22:10.832-07:00Дөрвөн улирал.
Намрын борооноор цувгүй алхахдаа
Навчнаас дутуугүй гуниг тээдэг дээ
Хөхөлбөр орчлонгийн уулсын дунд
Хөмсгөн дороо нулимстай зогсдог доо
Өвлийн цас заамаар урсахаар
Өвснөөс өөрцгүй тансагаа мэдэрдэг дээ
Өлмий мялаасан аригхан өнгийг
Өндгөөрөө тэмтэрч нэгийг бодохсон доо
Хаврын салхи шанхыг задгайлахад
Харзнаас дутуугүй сэтгэл цалгидаг даа
Хөдөөгийн улбар сарны гэгээнд
Хөлөрсөн алгаараа цэцэг аргадахсан даа
Зуны үдэш шувуудын жиргээн дунд
Зулзаган зандан шиг сэтгэл найгадаг даа
Ганцхан учралт энэ л насаараа
Нүцгэн хөлөөрөө шүүдэр адислахсан даа

.Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-30434116281647102502010-10-09T00:18:00.000-07:002011-01-13T21:44:55.452-08:00ХАВРЫН АНИР

Зөрж одсон учралын сэжүүрт би гуниглаж
Зөөлөн бороонд норсон өвс мэт нэг л уяруу
Өрөөлийн чанд энхрийлэлд чамайг алдчихаад
Үдшийн торгон анир хөндөж ганцаараа алхах яруу
Гэмгүйхэн харцыг чинь ганцхан л би мөрөөдөх бол амьдрал уйтай
Гэгэлгэн он жилүүдийн цээж зурсан хагацал сайхан.
Гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншингаа мэдэрч
Голын харгиа чагнан намрын сарыг харуулднам
Цөнгийн дуутай урсгалд ганц цагаан өвс хөвөх мэт
Цөхөртөл хүлээсэн сэтгэлд нулимс торно

PS-1: Энэ шүлэгтэй арван хэдхэн насандаа учирч билээ... 1999 оны үед бичсэн шүлэг гэж сонссон санагдана, надад бол түүнээс ч өмнө мэт л санагдах юм... Яг л түүн шиг тэр нэг "гэгэлгэн он жилүүдийн хэлж ирээгүй хагацалд цээжээ зуруулчихаад гомдож ч чадахгүй дөлгөөхөн араншиндаа" санааширч суухдаа Бавуудорж ахын энэ шүлгийг олж уншчихаад уйлж уужирч байсансан...
Түүний анхны шүлгүүдтэй Жоконда, "Арвын А-ийн охин ээж болж гэнээ ахиад би хичнээн жил хүлээх юм бэ?" ч юм уу "Намрын борооноор цувгүй алхахдаа навчнаас дутуугүй гуниг тээдэг".... нартай бас анхны хоёр /Гүмүда, Бүгээн анир/ жижигхэн хэвлүүлсэн номуудтай нь хамт хоноод үүр цайлгадаг байсан цаг саяхан мэт... Харин би одоо тэр номуудаа дахин хайсан ч олдсонгүй, хуучин номын сангаас минь нүүдлээр ч юмуу ийш тийшээ ороод үрэгдэв үү эсвэл хэн нэгний "гар"-т ороод алга болсон юм болов уу... Тэр номуудыг байвал одоо ч шинээрээ мэт санагдах олон гоё шүлгүүдийг энд оруулахсан.

PS-2: Түүний шүлэг бүтээлүүдээр блог хийгээтэх гэж хэн нэгэн надад хэлсэнгүй, санамсаргүй юм гэж байдаггүй гэдэг билүү... энэ насны минь ч юмуу эсвэл өмнөх насанд минь ямар нэгэн тавилан тохиол, учир сэжим байсан юм байлгүй нэг л өдөр гэнэтхэн яруу найрагч Ц.Бавуудоржийн шүлгүүдийг уншдаг надтай адилхан нэгээхэн боловч уншигч энэ дэлхийн хаа нэгтээ байх юм бол түүнд зориулан хязгаар үзүүргүй энэ интернет орон зайд надад олдохын хирээр түүний бүтээлээс цуглуулан хэдийгээр түүний шүлгүүд монгол төдийгүй англи, испани, япон хэл дээр хүртэл хэвлэгдэн ном түүвэр болсон нь байдаг ч түүний хажуугаар цахим ном болгохоор энэ блогийг нээсэн юм. Яруу найрагч өөрөө дуртай эсвэл дургүй ч байсан байж болох... Магадгүй би Монголдоо байсан бол өдөр бүр энэ блогийг түүний шүлэг, бүтээл, зураг хөрөг, ярилцлага, нийтлэл, дурсамж, мэдээ гээд юу байдгаар дүүргэх байсан биз, харамсалтай нь надад тийм материал тэр бүр хүний нутгаас олддоггүй юм. Гэвч дээр хэлсэнчлэн энэ дэлхийн хаа нэгтээ Ц.Бавуудоржийн яруу найргийг хайрлан сонсдог нэгээхэн боловч хүн байх аваас /мэдээж үй олноороо бий гэдэгт итгэнэ/ би түүнд зориулан бас өөртөө зориулан түүний шинэ номуудыг Монголоос захиулан байж худалдан аваад шүлэг бүтээлээс нь оруулж байх болно. Үүнээс гадна түүний өөрийнх нь хөтөлдөг English дээр блогийн холбоосыг энд орууллаа.

PS-3: Яруу найрагч Ц.Бавуудоржийг магтагсад бас шүүмжлэгсэд ч байх. Би тэдний аль нь ч биш юм. Бас Цаст Очирваанийн энгэрт цаашилбал Сайхан багийн нутаг Уртын гол хэмээх нэгэн голоос гарвалтай хэмээн нутгархах нь ч бас хэт илүүц ажил биз. Миний бие түүнтэй нэг нутгийнх гэхээсээ илүү би өөрөө өөрийгөө хутагт хувилгаадын орон болох Хангайн сайхан нутагт Очирваань бурхны дүр Отгонтэнгэр уулын өвөр энгэрт төрснөө л туйлын их ховорхон хувь заяа хэмээн сүсэглэж бахархаж явдаг юм. Тэгэхлээр түүний шүлгүүдээр энэ бяцхан цахим хуудсыг нээсний минь бас нэгэн шалтгаан нь нутгархах хийрхэл биш зөвхөн Бавуудорж хэмээх хүний бичсэн шүлгүүдээр дамжин "их зөөлөн, өр нимгэн тэрхүү эмзэг нимгэн өр нь цаг ямагт дотогшоо сэмэрч явдаг бүсгүй хүн шиг гэгээн, тийм зөөлөн нэг хүнийг олж хайрласан минь билээ. " /Тэр хүн нь Бавуудорж ах ч юмуу эсвэл биш ч байж мэднэ./

Ийм болохоор л би түүний шүлгүүдийг уншин яруу найргийнх нь өвөрмөц хэллэгийг нь магтан шагшигсад болоод шүүмжлэгсдийн аль нь ч биш юм... зүгээр л түүний шүлгэн доторх эмзэг уяруу зөөлөн "шүлгэн хүн"-ийг, "шүлэг шиг хүн"-ийг олж харсандаа, түүнийг хайрлахын төлөөнөө, тэр хүн надад юу гэж шивнэхийг сонсохын төлөөнөө түүний шүлгүүдийг уншнам...

Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-29877341628741682162010-10-09T00:13:00.001-07:002010-10-09T00:13:52.698-07:00Эрхиний бөөрЭрхиний бөөр элэгдэх нь харагдахгүй ч

Нэг л мэдэхэд

Эрвээхэйн сүрэг буцах нь үзэгдэхгүй ч

Нэг л мэдэхэд

Гэрийн босго намсах нь харагдахгүй ч

Нэг л мэдэхэд

Гэрэлт өвгөд мордох нь үзэгдэхгүй ч

Нэг л мэдэхэд

Мөнх цас урсах нь үзэгдэхгүй ч

Нэг л мэдэхэд

Мөөмнөөсөө хүү гарах нь харагдахгүй ч

Нэг л мэдэхэд

.Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-16387834170116526542010-03-12T07:12:00.001-08:002010-03-12T07:12:38.259-08:00Лааны дуульУсан болор зүрхээ өвдөн өвдөхөд
Урсан урссан лаа юм шүү
Чиний дэргэд...
Тэргүүн дээр минь
Бурхны амьсгалаас тасалж авсан мэт
Тэнгэрлэг жаахан шаргал дөл бий
Өөрийгөө олсон бясалгал минь тэр юм
Өндөр дээд чамайг гэсэн
Хайрлал минь тэр юм
Өөрийн эрхтгүй дотроос цацарсан
Ариусал минь тэр юм шүү
Хайрласаар...
Ариуссаар...
Бясалгасаар...
Усан болор зүрх
Уяралтайхнаар нэгэн шаргал гэрэлд эзлэгдэхэд
Мөнгөлөг тэр л лааны эзгүй суурин дээр
Мөнхийн ногоон хаг болох
Нэгэн эрвээхэйг хүлээнэ гэнэм
Усан болор зүрхээ өвдөн өвдөхөд
Урсан урссан лаа юм шүү би
Чиний дэргэд...Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-57778010872359361122010-03-12T07:08:00.000-08:002010-03-12T07:12:03.927-08:00Алтан шаргал навчНамайг зүйргүй тэнгэрлигээр гэрэлтүүлсний чинь төлөө
Намрын цагаахан сар шиг асгарч явах сайхан байлаа
Мөрийг минь түшээд эрхэлсний чинь төлөө
Мөнгөн жүнзтэй архи шиг
Согтож суух сайхан байлаа
Зөв бурууг бодсон биш
Зүгээр л чамд дассан юм
Зүрхэн дээр минь унасан
Алтан шаргал навчхан минь
Уйлж дуулахаа мэдсэн ч биш дээ
Уулзаад өнгөрнө л гэж бодсон
Уруул дээр минь унасан
Алтан шаргал шүлэгхэн минь
Дурлах хагацахыг заалгасан ч биш дээ
Дуугүйхэн явчихна л гэж санасан юм
Дурсамжинд минь л үлдээч дээ
Алтан шаргал гунигхан минь...Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-60256328859499238302010-02-11T23:55:00.000-08:002010-02-23T21:35:03.121-08:00-- Хөгжим --Гэрийн дотор анир гvм
Галын vнэр аяс, vес…
Авдрын арслан саран дотор
Тавган дор нь аавын зvvд…
Буурцган эрхи ээжийн хуруунд
Тvvний сэтгэлд ганцхан Будда…
Тайвширч амирлаад нvд анилдахад
Тарни нисэх
Уянгалаг чимээ…”

Music

Times of loud noise inside the ger,
Of the fire's smell....
The lion protects our heritage in the moonlight.
Father's dreams underfoot,
Mother's fingers on her rosary,
Only Buddha in their minds....
Their calm, clear eyes are heavy, their
Mantras flying,
An ornament of sound....Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-20568529573082283302010-02-11T23:48:00.001-08:002010-02-23T21:35:44.931-08:00-- Гуниг --Энэ ертөнцийн өнгө, зүүдний дарангуйлал
Ихэмсэглэл, хүйтрэл дундуур шурган мөлхөж
Чамд очоод
Гагцхүү хүнд л байж болох
Тийм нандин эрхэмсэг хайраар
Чамайг хайрламаар байна
Хэн нэгнийг хайрлаж амжилгүй бүтээд гэмтчихвий гэж
Хэнхдэгэн цаана байгаа нэгэн зүйлийг өрөвднөм
Хэн нэгэнд нисч хүрэлгүй харьчихвий гэж
Хээр талын алтан хараацай шиг нэгэн жигүүртнийг халагланам
Чамайг би хайрламаар байна
Завилж суугаа бурхад нүдээ цавчин сэрдхиймээр
Тийм нэгэн шидэт шуурга надад байна
Цасан дунд ургадаг үүдэн баарын цэцэг сортосхиймээр
Тийм нэгэн гэрэлт салхи надад байна
Чамайг би хайрламаар байна.... Гэвч
Энэхэн цагийн будант инээмсэглэл
Чамд ойртуулсангүй
Энэ хүйтэн гилбэлгээнт ихэмсэглэл
Чамд очуулсангүй
Чамайг би хайрламаар л байлаа...

Sorrow

I have come crawling to you,
Through arrogance and sudden drops in temperature,
Through the colors of the world and
Through the suppression of dreams.
I want to love you
With the kind of sweet affection
That can dwell only in a human being.
In my heart I mourn one thing,
That I've not been able to love another.
I regret I'm not a swallow on the wild steppe,
That I cannot soar to meet another.
I want to love you, to
Open the eyes of cross-legged Buddhas.
I've such a magic storm -
I want to make a lily in the snow glance up.
I've such a shining wind....
I want to love you...but
In the hazy smile of this moment
I can't come close to you.
In this cold glow of arrogance,
I cannot come to you.
I wanted only to love you....Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-44687602735604105862008-12-06T18:22:00.001-08:002008-12-06T18:24:53.664-08:00НутагНутагтаа нэг очоод ирэхэд шинэ арцны үнэр
Есөн өдөр биеээс минь анхилна
Нутагтаа нэг очоод ирэхэд шинэ сарны туяа
Есөн сар шүлэгнээс минь цацарна
Нутагтаа нэг очоод ирэхэд шидэт нэгэн тарни
Есөн жил зүрхнээс минь гэрэлтнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шижир алтан наранд нь
Есөн хүсэл, ганцхан төөрөг минь дулаацаад ирнэ
Нутагтаа нэг очоод ирэхэд шүү...Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-18190445763995228012008-12-06T18:20:00.001-08:002008-12-06T18:21:53.962-08:00Тунгалагын тухай шүлэгҮхэл ирэхэд би тув тунгалаг болно
Үлдэж энэ орчлон манан дундаа умбана
Үр минь хүү минь харин тод тунгалаг төрнө
Үйлийн эрхээр тэр минь хатан болроо алдана
Хоёр тунгалагын хоорондохыг
Хорвоо гэдэг юм даа
Хоёр тунгалагаас бусдад нь
Хонгор минь битгий итгээрэйБолорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-15469789921663798792008-12-06T18:12:00.000-08:002008-12-06T18:19:54.146-08:00Дорнын хөх тэнгэрБи дорнын хөх тэнгэр
Би адуу шиг босоогоороо унтдаг
Шувуу шиг сэрдэг
Бурхан шиг бодлогширдог
Би хөх тэнгэр..
Одогсдын толгой дээр сүүлчийн удаа адис өгдөг
Хөв хөх сударсан билээ би
Орчлонгийн зулай дээр айдас үргээн цагирагладаг
Цэв цэнхэр үнэгхэн билээ би
Мөнхийн усгүй энэ орчлонд
Хэлэх үггүй цөхрөхдөө би
Загас шиг дуугүй болсон
Мөнх бусын салхинд
Нандин бүхнээ алдаж хөхрөхдөө би
Өөрийгөө нууцлах болсон
Хүн биний
Хүчирхэг тэнэглэл
Өмнөөс цээргүй инээмсэглэхэд
Айн түгшдэг би
Хүнээс хүн зугтан гарч
Шүхрэн гэрэл бөхөх болгонд би
Алтан заадас бүхнээрээ шархиран өвддөг
Би дорнын хөх тэнгэр
Хорвоогийн явдалд ноолуулж налайсан
Хонин хөх энгэр юм би
Дорнын насыг харин өмгөөлж архирсан
Арслан хөх тэнгэр юм би
Ам дөрвөллжнийг энгэрээсээ тастан байж
Аяа хүн сүрэг чиний
Алтан хүйг чинь би боож авсан
Алтан савыг чинь ч бас сүүлчийн удаа нээчихээд
Асгартал уйлж суухын гашуун зарлигтай би
Би дорнын хөх тэнгэр
Хөлөө цэцгэн өлзий ороож
Мутраа цээжин тус бадамлуулсан
Нүүдэлчний төрхтэй амгалан бурхан
Нүүрэн дээр чинь манхайж байна уу
Чамаас алсарч яваа
Аргадахын зөөлөн чинь би байна
Чамд алгадуулж суугаа
Хоргодохын хайлан бинь би байнааБолорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-86008570328073293352008-12-06T18:06:00.000-08:002008-12-06T18:12:25.151-08:00Цаг хугацааны хүлэг морьдЦаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Цагаан сүүний зэрэглээт бүлтгэр жаахан гариг
Цэнхрийн дундаа мянган жил эргэлдэх үгүйг мэдэхгүй
Хөсөг нүүдэл цэнхэртсээр үгүйг үзэхгүй
Хүннүгийн нутаг дахиад мянган жил
Дуниартах үгүйг мэдэхгүй
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Суут их газар шороон дээр мянган жил
Цуут хөвгүүд төрөхийг харахгүй
Сумбын ногоо дахиад мянган жил
Ургах үгүйг мэдэхгүй
Хичнээн бүсгүй үзэсгэлэнтэй төрж
Орчлонг шархлуулан зовоохыг бас үзэхгүй
Хээр талын алтан харгана тэр цагт
Сэрвийн гялалзахыг ч ажиглахгүй
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив би
Мянган жилийн жаргал зовлонг зурах
Мэлтгэр хөх тэнгэрийн бийрийг хэн булаах вэ?
Үймээнт шүлэгчдийн шаналал тайтгарлыг бүтээсэн
Өрнө болоод дорнын бэхийг хэн найруулах вэ?
Цаг хугацаа, цаг хугацааны хүлэг морьд
Цангинатал дэргэд янцгаахад нь гунив биБолорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-15105966707596961472008-06-27T03:24:00.000-07:002010-02-23T21:36:26.539-08:00Нэгэн хаварЦонхон дээр удтал зогсож
Чиний тухай бодoход
Цонхоор юу ч харагдахгүй
Амьдрал, аз жаргал эсвэл
Гуниг навчсын шуурга
Аль аль нь сонсогдохгүй
Зөвхөн чиний уруул гэрэлтэж
Зөөлхөн харцаар чинь
Энэ шилэн цонх
Намайг ширтсээр уджээ...
Хүзүүг минь зөөлөн ирвэгнүүлэх
Хачин тунгалаг мэдрэмжийг анзаарвал
Хэзээ нэгтээд суулгасан
Цонхны минь цэцэг
Хээнцэр яагаан дэлбээгээ
Хэдийн дэлгээд сэрвийжээ...Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-66019428144440926542008-03-04T23:25:00.000-08:002010-02-26T04:50:08.496-08:00Шинэ шүлгийн түүвэр хэвлэгджээ.
Цаст Очирваанийн нутгаас төрсөн авьяаслаг хөвгүүн, Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч Цогдоржийн Бавуудорж шилдэг шүлгийн хоёр боть бүтээлээ уншигч таны ширээн дээр тавилаа. Шилмэл шүлэг, найраглал, дуулиудаа эмхтгэн бүтээсэн эдгээр бүтээл “Монголын их амар амгалан”, “Дорно зүгт өвс болно” гэсэн сайхан нэртэй. Түүний энэ номыг Ардын уран зохиолч, төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Лхагвасүрэн, хадаг дэлгэн шавь орсон номынх нь багш, Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо нар эрхшээн соёрхжээ.

“Би түүнийг “хэцүү нэрт” гэх бүлгээ. Учир нь түүний нэрний тал нь миний сүлдэн эцгийн минь нэрсэн билээ. Энэ хүмүүн яруу найрагт дорнолог уянга, дотоод найраг авчирсан нэгэн болой. “Явуу” найргийн салаа зандан модны нэгэн саглагар мөчир нь Бавуудорж юм. Тэр их өнгө, их ухааны хөрсөн дээр ургасан юм шүү” гэж Б.Лхагвасүрэн ахайтан үнэлсэн бол “Явуугийн нутгаас төрж, яруу найргийн цэцэрлэгт хүрээлэнд орж ирсэн авьяаслаг хөвгүүн тэрбээр

“Хүлэг дахин заяадаг цаст
мөнхийн нутаг сан
Хүмүүн зандан биедээ
хурмастын санааг санана
Билиг дахин төрдөг цаст мөнхийн нутаг сан
Билгүүн зандан биедээ хурмастын санааг санана” хэмээн цаглашгүйн их дуулалд нэгдэж байна. Энэхүү мөнхийн санаа нь яруу найргийн цастын гэгээн уянга мөн бололтой” гэж яруу найрагч Г.Мэнд-Ооёо номын өмнөтгөлд бичжээ. Түүний номынх нь дээжээс дор толилуулж байна.

Харсаар байтал

Харсаар байтал чиний дэргэдээс
Хачин тунгалаг хүн
Босоод явчихлаа
Хаа хүрэхийг нь би мэдэхгүй ч
Харин хэзээ ч эргэж ирэхгүйг нь
Халуун зөнгөөрөө мэдэрч байна

Харсаар байтал чиний биеэс
Хачин гэрлэн бурхан
Хөөрөөд явчихлаа
Хаахна байсныг нь би мэдэхгүй ч
Хайран хүн гэж
Чамайг гэнэтэд өрөвдлөө

Харсаар байтал чиний нүднээс
Хачин болор загас
Халиад уначихлаа
Танхилхан чамайг гэрэлтэй болгодог
Тарни нь тэр байсныг
Сая л цочин анзаарлаа

Харсаар байтал чиний алганаас
Хачин алтлаг хээ
Гээгдээд уначихлаа
Хорвоогийн салхис
Хоромхон зуур ухасхийгээд арччихлаа
Харсаар байтал харин чи…

Эрхиний бөөр

Эрхиний бөөр элэгдэх нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Эрвээхэйн сүрэг буцах нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Гэрийн босго намсах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд
Гэрэлт өвгөд мордох нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөнх цас урсах нь үзэгдэхгүй ч
Нэг л мэдэхэд
Мөөмнөөсөө хүү гарах нь харагдахгүй ч
Нэг л мэдэхэд

Очирваань уулын цагаан үүл

Очирваань уулын цагаан үүл
Орчлонд намайг дагаж нүүдэг
Мөнхийн ногоон арц нь хүртэл
Мөр замыг минь хучиж ургадаг
Мөнгөлөг тэр уулын бурхан
Мөрөн дээр минь цацарч явдаг

Очирваань уулын цагаан салхи
Орчлонд намайг дагаж салхилдаг
Алтан увидаст хурмаст нь хүртэл
Амгалан тавиланг минь адислаж байдаг
Зүмбэрлэг тэр уулын савдаг
Зүрхэн тольтод минь гэрэлтэж явдаг

Орчлонд ийм нэг сайхан хангай
Сэтгэлд ийм нэг сайхан уул бий.
Болорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-64672076477762098932008-03-04T01:59:00.000-08:002010-02-23T21:38:10.819-08:00ДорноБаруун мөрөн дээр минь
Амар амгалангийн суу билиг
Зүүн мөрөн дээр минь
Ариун дурлалын буурал хөгжимч завилсан
Амирлангуйн нууцат дорно билээ би
Өрнө миний айдас
Үүрийн туяаны минь алтан амсрыг тэр хулгайлсан юм
Өрнө миний түгшүүр
Өрхний завсрын шаргал гэгээ
Уяхан охидын минь ичингүйрлийг тэр халаасласан юм
Өрнө миний эрхэм нөхөр
Үргэлж намайг сэрэмжит цэцэн болгосон юм
Өрнө миний эрхэм анд
Өвст тал цаст уулаа харамалахад сургасан юм намайг
Би дорно
Сарны нууц, сансрын гуниг
Энэ миний тэргүүн гоёл
Саруулхан шөнө, анир гүм тал нутаг
Энэ миний дээдийн соёрхол
Тэнгэр миний гүн ухаан
Тэндээс бурхдын шаргал амьсгал сонсогддог
Дотогшоо урсах нулимсны минь цуурайнд
Долоон бурхан од дайвдаг юм
Орчлонгийн хүрэл хаалга чихран нээгдэхэд
Одогсдын алтан сүнс намайг тэндээс зорин ирдэг
Би дорно
Ханцуйдаа нуух зүйл гэж надад байхгүй
Хайрын шарх амрагын үнсэлтийг харин нууцалдаг
Сар миний нууцыг мэднэ
Сайхан бүсгүйчүүдийн нууцыг ч бас тэр мэднэ
Хөл хүнд бүсгүй хүний өмнө
Хөхөмдөг суунагтайгаа хамт сөхрөн унадгийг минь
Хүлэг морьд задгай галын дэргэд
Хүчит тарни аялгуут хэнгэргээ
Дэлдэн дэлдэн ариусдагийг минь
Тэр л мэднэ дээ
Сайхан хайр хагацахад би уйлдаг
Сар хиртихэд уйлдаг
Дэлт хүлгийн толгой овоон дээр цайрахад уйлдаг
Дэлхийн санчиганд цагаан сор унахад уйлдаг
Би дорно
Мөнх бусын салхин
Миний айдас бус
Мөнхүү өрнөөс үлээх хүйтэн амьсгал
Миний агуу айдас
Өөрөөр айхыг би үл мэднэ
Би дорно
Нүүдэлчдийн эсгий гэрийн хойморьт цагираглаж
Сүү амсдаг
Нүнжигт алтан могой юм би
Буурин дээр нь ногоо ургаж дэлхий шинэдэхэд
Буурал Хүннүгийн нутагт эрхэлдэг
Бугын эвэртэй лус юм би
Би Дорно
Наран сарны увидаст гэрлээр бүслүүр ороосон би
Намайг хэнч үл эвдэнэ
Хурмастын цэцэн санаагар нууцаа цүүлсээн би
Хувиргаж намайг хэнч үл дийлнэ
Би Дорно
Ургаа зандан хана юм би
Улаан зандан унь юм би
Ум зандан тооно юм би
Би Дорно
ДОРНОБолорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-48482253003484864342008-03-04T01:07:00.000-08:002008-03-04T01:59:25.675-08:00Тэнгэр бид хоёрЖаргаж явахад тэнгэр дуугүй л байлаа
Зүдэрч явахад тэнгэр дуугүй л байлаа
Зарлигийг нь сөрж явахад тэр дуугүй л байлаа
Замбууг өрөвдөж явахад тэр дуугүй л байлаа
Одогсдын шаргал жим дээр тэр огтхон ч дуугүй
Ирэгсдийн наргил зам дээр тэр огтхон ч дуугүй
Алтан бөлзөг үмхсэн мэт ээ
Алтан хулгана залгисан мэт ээ
Гэвч түүний инээх мэдрэгдэнэ
Гэнэхнээр эхэр татан мэгших нь мэдрэгднэ
Нүдээ анисхийгээд бясалгах нь мэдрэгднэ
Нөмөрч ирээд дотносох нь мэдрэгднэм ээБолорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0tag:blogger.com,1999:blog-5365230180894284686.post-17780007182855497402008-03-04T00:58:00.000-08:002008-03-04T01:06:13.321-08:00МөрөөсөхүйАрцан дээр нэг сахан хөрвөөхсөн
Анхил үнэрийг нь тээсээр номын өрөөндөө ирэхсэн
Хойморь дүүрэн уул үнэртэж
Гэзэгнээс минь цас сэнгэнээд л...
Арцан дээр нэг сайхан хөрвөөхсөн

Манан дундуур нэг сайхан алхахсан
Магнайгаа шинэхэн мөчрөөр илбүүлэн
Марал буга шиг өдөржин алхахсан
Шилбэндээ алтанхундага, согоонсумангийн дэлбээ наалдуулсаар
Шинэхэн саран мандахаас өмнөхөн тэгээд нэг бууж ирэхсэн
Манан дундуур нэг сайхан алхахсан

Шинэхэн зүлгэн дээр өвгөдтэй нэг хөөрөхсөн
Шимийн юм үнэртүүлсээн гэртээ ирэхсэн
Ааваас жаахан эмээж ээжээр толгойгоо илүүлээд
Арслантай авдрынх нь өмнүүр унтаад өгөхсөн
Шинэхэн зүлгэн дээр өвгөдтэй нэг хөөрөхсөнБолорхонhttp://www.blogger.com/profile/18346239637505409250noreply@blogger.com0